РАГЧААГИЙН БАТРАГЧАА

Боловсрол:
  • 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/

  • 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр

  • 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс

  • 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/

 

Ажилласан байдал:

  • 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор

  • 2001-2003 онд “Түшээ” ХЗДС-д Эрх зүйн тэнхимийн багш,

  • 2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч,

  • 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч,

  • 2008-2009 онд “Монголиан энд Глобал Лоёорс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч

  • 2010-2014 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч

  • 2012 оноос “Jessup Cup” шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгч

  • 2013-2016 онд Өмгөөллийн "Эй энд Эй Партнерс" хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч

  • 2016-2019 онд "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга

  • 2019-2020 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга

  • 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

  • 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга

 


Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагааны дүрмээс...

Гурав. Гүйцэтгэх нарийн бичгийн даргын эрх, үүрэг

 

3.1.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ажлын албаны төсвийн шууд захирагч байна.

3.2.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.2.1.Ерөнхий зөвлөлийн даргын даалгаснаар Ерөнхий зөвлөлийг төлөөлөн Улсын Их Хурал, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагатай харилцах, Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны, Засгийн газрын хуралдаанд оролцох, байр сууриа илэрхийлэх;

3.2.2.Ерөнхий зөвлөлөөс баталсан бүтэц, орон тооны хязгаарыг баримталж, батлагдсан төсөв, цалингийн санд багтаан Ажлын албаны албан тушаалын жагсаалт, орон тоог батлан мөрдүүлэх;

3.2.3.хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;

3.2.4.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн тамгын газрын хэмжээнд шүүхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах;

3.2.5. Улсын дээд шүүхээс бусад шүүхийн тамгын газрын даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах;

3.2.6.үндсэн нэгжийн удирдлагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх, албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн үнэлгээг холбогдох журмын дагуу баталгаажуулах;

3.2.7.Ерөнхий зөвлөлөөс төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах ажлыг нэгтгэн зохион байгуулах, Ерөнхий зөвлөлийн нэр дээр ирсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, санал, хүсэлтийг нэгтгэн судалж, бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэх, шаардлагатай үед нэгдсэн дүнг Ерөнхий зөвлөлийн дарга болон Ерөнхий зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх;

3.2.8.Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам, албан хэрэг хөтлөлтийн журам, албан тушаалын болон ажлын байрны тодорхойлолт зэрэг дотоод зохион байгуулалттай холбоотой баримт бичгийг хууль тогтоомж болон энэ дүрэмд нийцүүлэн батлах;

3.2.9.хууль тогтоомж болон энэ дүрмээр олгосон бусад бүрэн эрх.

3.3.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана.

3.4.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ерөнхий зөвлөлд ажлаа тайлагнана.

3.5.Гүйцэтгэх нарийн бичгийн даргын дэргэд “Зөвлөл” ажиллах бөгөөд Зөвлөл Ажлын албаны үндсэн нэгжийн дарга нараас бүрдэнэ. Зөвлөл 14 хоног тутам шуурхай хуралдаан хийж, Ажлын албаны үндсэн нэгжийн хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэнэ.